"Төрийн банк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.
Компанийн оноосон нэр: "ТӨРИЙН БАНК" ХК
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1
Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандийн гудамж 39, Корпорэйт конвеншн центр, "А" танхим
Хурал болох өдөр, цаг: 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цаг /Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ/
Хурал болох хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
Танилцуулах асуудал:
- 1. "Төрийн банк" ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
- 2. "Төрийн банк" ХК-ийн 2024 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилсан тухай танилцуулга;
- 3. "Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд 2025 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга
- 1. "Төрийн банк" ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төсөл;
- 2. "Төрийн банк" ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- 3. "Төрийн банк" ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай.
- 1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл;
- 2. "Төрийн банк" ХК-ийн санхүүгийн жилийн тайлан;
- 3. "Төрийн банк" ХК-ийн санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;
- 4. "Төрийн банк"-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
- 5. Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад мэдээлэл.
Хувьцаа эзэмшигч Та 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /www.statebank.mn/, цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
- 1. Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
- 2. "Төрийн банк" ХК-ийн төв байр Монгол улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1
Хуралд танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо 7/1 хаягт байрлах "Төрийн банк" ХК-ийн Төв байр, орон нутаг дахь салбар нэгжүүдээр өгөх, эсвэл цахим хэлбэрээр Төрийн банкны цахим хуудас /www.statebank.mn/-аар дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цаг байна.
Хурал зохион байгуулах комиссын утас: 75071881, Цахим шуудан: SBM_Shareholder@statebank.mn
